04 03/2024
...
Samsung Galaxy S22 гар утасны урьдчилсан захиалга эхэллээ.
Дэлхийн гар утасны зах зээлд тэргүүлэгч технологийн шилдэг компаниудын нэг болох Samsung брэндийн хамгийн сүүлийн үеийн загвар Galaxy S22 гар утас нээлтээ хийж 2022 оны 2-р сарын 25-нд албан ёсоор худалдаанд гарахад бэлэн боллоо.
Энэ удаа танилцуулагдаж буй шинэ загвар нь далайн хог хаягдал хуванцрыг дахин боловсруулж хийгдсэн, байгальд ээлтэй бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм.
Samsung Galaxy S22 утас нь өмнөх загваруудаас илүү хүчирхэг процессорт суурилан, орчин үеийн залуусын өргөн хэрэглээ болсон камер дээрээ илүү сайжруулалт хийгдсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Гайхалтай шийдэл бүхий Samsung Galaxy S22 гар утсаа амжиж захиалан Samsung Smart Watch 4 ухаалаг цагийг бэлгэнд аваарай.
Захиалга болон бэлгийн тоо хязгаартай тул СКАЙтел Плаза салбар болон https://bit.ly/3JTXOEJ энэхүү холбоосоор хандан захиалгаа өгөөрэй.
.jpg)
Энгийн амьдралын эгэлгүй мөчүүдийг дурсамж болгон үлдээ
Хамгийн өндөр нягтаршилтайгаар мэргэжлийн камераас дутахааргүй зураг авч, видео бичих боломжийг танд олгож байна.
Мөн Samsung компани нь Snapchat-тай хамтран хамгийн өргөн хэрэглэгддэг Filter-үүдийг өөр дээрээ нэмснээр Сошиал аппликэйшнуудруу зураг болон видеогоо шууд хуваалцах боломжтой болжээ.
Дулаан хадгалах технологи дээр шинэчлэл хийж утас нэг газраа халахгүй дулаанаа тараан байршуулах боломжийг олгосон. Энэ нь баттарейг илүү олон цагаар ашиглах боломжийг нэмэгдүүлсэн.
YouTube компаниас Galaxy S22 загварыг YouTube үзэхэд хамгийн тохиромжтой тод дэлгэцтэй утсаар нэрлэж байна.
04 03/2024
...
05 02/2024
...
16 01/2024
...