04 03/2024
...
ДАРАА ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ӨВЛИЙН УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ
СКАЙтел дараа төлбөрт хэрэглэгчдэдээ зориулж энэ жилийн хамгийн сүүлчийн урамшууллаа зарлаж байгаа нь “Урагшаа 2021- Өвлийн урамшуулал” юм. Дараа төлбөрт хэрэглэгчдийнхээ хэрэглээнд тулгуурлан бүх дата багцаа урамшуулалтай болголоо.

ДАТА БАГЦЫН УРАМШУУЛАЛ
НЭМЭЛТ ДАТА БАГЦ
Нэмэлт дата багцын хэмжээ таны одоо ашиглаж буй багцаас \МОНГОЛдоо 10, МОНГОЛдоо 20\ шалтгаалан өөр байх бөгөөд идэвхжүүлсэн өдрөөс эхлэн тухайн сарыг дуустал ашиглах боломжтой. Нэмэлт дата багц идэвхжүүлэх бүрдээ SkyGO-өөс өөрийн хүссэн кино, контентоо үзэх 5GB-10GB дата урамшууллаа аваарай.
.png)
Хэрэглээнд тохирсон ДИЖИТАЛ БАГЦ
Дижитал багц бол хувь хэрэглэгчийн хэрэглээнд тохируулан гаргасан өвөрмөц багц юм.
Жишээ нь: Та өдөр тутамдаа Facebook, twitter, instagram, messenger зэрэг аппликэйшн ашигладаг бол тэдгээр харилцаа холбооны 8 аппликэйшнийг нэг доор багтаасан Socialin’ багцыг 1 сар ашиглахдаа ердөө 8000₮ төлөх юм. Хэрэглээнд хэмнэлттэй дээрээс нь SkyGO үзэхдээ ашиглах 10GB дата урамшуулалтай.


Дотнын хүндээ хуваалцах “SHARED DATA” багц
Дата хэрэглээ ихтэй хэрэглэгчдэд зориулсан Shared data багц нь 50GB, 100GB датанаас сонгож идэвхжүүлээд тухайн сардаа хайртай, дотнын хүмүүстэйгээ хамтдаа ашиглах боломжийг олгох юм. Таны датагаа хуваалцах хүн СКАЙтелийн урьдчилсан болон дараа төлбөрт аль ч үйлчилгээний хэрэглэгч байж болно. Өөрт байгаа датагаа хүссэн хэмжээгээрээ хуваалцаарай.
Та харгалзах түлхүүр үгийг 777 дугаарт илгээснээр дата багцаа идэвхжүүлж, хуваалцаж, үлдэгдлээ шалгах боломжтой.

*Датагаа хуваалцсан хэрэглэгчийн дата ашиглах хугацаа дууссан тохиолдолд шилжүүлсэн дата устана.
ДАРАА ТӨЛБӨРТ ШИНЭ ХЭРЭГЛЭГЧДИЙН УРАМШУУЛАЛ
Дараа төлбөрт МОНГОЛдоо болон Соёмбо үйлчилгээнд шинээр нэгдэж буй хэрэглэгчдэд сонгосон багцаас хамааран 12 сарын турш сар бүр 21GB хүртэлх дата урамшуулал орох өвлийн урамшуулалд амжиж хамрагдаарай.
Шинэ дугаарын урамшуулал

Хэрэглэгч таны хэрэглэж буй гар утас, төхөөрөмж eSIM дэмждэг бол СКАЙтелийн гар утасны дугаарыг QR код уншуулан онлайнаар авах боломжтой.
Та өөрийн ашиглаж буй гар утас, төхөөрөмжөө eSIM дэмжих эсэхийг шалгах бол eSIM гэсэн утгыг 1222 дугаарт илгээнэ үү.
Хэрэв таны гар утас, төхөөрөмж eSIM дэмжих тохиолдолд та заавал өөрийн биеэр СКАЙтелийн үйлчилгээний салбарт ирэхгүйгээр онлайнаар гар утасны дугаар авах боломжтой.
Шинэ дугаар сонгох холбоос: https://www.skytel.mn/number/search
04 03/2024
...
05 02/2024
...
16 01/2024
...